Батбаяр
2014-04-04
Миний тухай

 

 

Овог нэр Цэдэн-Ишийн Батбаяр

ЕЭС-ийн НУТ-ийн дэд профессор

Заадаг хичээл: Философиийн үндэс, Социологийн үндэс, Ёс зүйн үндэс, Үндэсний соёл судлал, Аврах ажиллагааны философи, (Удирдлагын социологи, Нийтийн үйлчилгээ)

Төгссөн сургууль: Тэнгэр ДС, МУИС (ШУАФСЭХ), МУИС (БШУЯ)

Үндсэн мэргэжил: Философи, нийгэм судлалын багш

Албан тушаал: НУТ-ийн дэд профессор

Эрдмийн зэрэг цол: Доктор (Ph. D), Дэд профессор

Цэргийн цол: Хошууч

Улсад ажилласан жил 15, сургуульд ажилласан жил 13, багшаар ажилласан жил 13,

Бакалаврын дипломын дугаар, огноо 97/02. 00025

Магистрын дипломын дугаар, огноо 010/2002. 2002. 05. 08

Докторын дипломын дугаар, огноо F 20131125. 2014. 01. 21

 

ҮНДСЭН ХЭСЭГ

2.1. Сургалтын ажлын талаар

А. Сургалтын ажлын төлөвлөлт гүйцэтгэл

Б. Сургалтын технологийн шинэчлэл, хөтөлбөрийн хөгжил

В. Суралцагчдыг хөгжүүлэх ажил

А. Cургалтын ажлын төлөвлөлт, гүйцэтгэл

 Социологийн үндэс, “Философийн үндэс”, “Ёс зүйн үндэс” хичээлийн хөтөлбөрийн агуулгыг сүүлийн үеийн шинжлэх ухааны шинэ нээлт, мэдлэг, мэдээллээр баяжуулж, цаг сэдвийн төлөвлөгөөг 2  багцаар төлөвлөн боловсруулж, хичээлийн жил, улирлаар тэнхимийн эрхлэгч, арга зүйчээр батлуулж байв.

Сургалтын төлөвлөлтийн хүрээнд 2011-2012 оны сургуулийн жилд ЦС-ийн 113, 114, 116 дамжааны нийт 104 сонсогчид “Социологийн үндэс” хичээлүүдийг орж, семинар, бие даалтын хичээлийг сургалтын ажлын төлөвлөлтөд заагдсан хуваарийн дагуу орж, улирлын шалгалтыг авч дүгнэв.

2012-2013 оны суруулийн жилд  ХС-ийн 611,612, 613, 614; ЦС-ийн 111, 112, 113, 114, 115; ОБС –ийн 311,315, ШШГС-ийн 311, 315; эчнээ 211, 511 дамжааны нийт 436 сонсогчид “Философийн үндэс”, “Ёс зүйн үндэс” хичээлүүдийг сургалтын ажлын төлөвлөлтөд заагдсан хуваарийн дагуу орж, улирлын шалгалтыг авч дүгнэв.

2013 онд “Ёс зүйн үндэс” хичээлийн хөтөлбөрийг боловсруулж, ШШГС-ийн I дамжаанд зааж, явцын дүнг гараж, улирлын шалгалтуудыг авч, хичээлийг хаав.

2013-2014 оны суруулийн жилд  ХС-ийн 411, 412, 413, ОБС-ийн 611, 612-р дамжааны сонсогчдод “Философийн үндэс”; ОБС-ийн 611, 612-р дамжааны сонсогчдод “Үндэсний соёл судлал”; ШШГС-ийн 5521 –р дамжаанд “Ёс зүйн үндэс”; ЦС-ийн 3512, 3513-р дамжаанд “Философийн үндэс”; ОБС-ийн магистрантурт “Аврах ажиллагааны филсофи” хичээлүүдийг нийт 293 сонсогчдод сургалтын ажлын төлөвлөлтөд заагдсан хуваарийн дагуу орж, улирлын шалгалтыг авч дүгнэв.

Ингээд нийт 2011-2014 оны суруулийн жилд нийт 833 сонсогчид сургалтын үйлчилгээг хүргэж, ном сурах бичиг, гарын авлага, орчуулга, нэг сэдэвт бүтээл, нэр томъёоны толь, багш, сонсогчдод зориулсан материал нийт 62.925 хх бүтээгдэхүүн үйлчилгээг гүйцэтгэж ажилласан байна.

Мөн цагийн тооцооны хуудсыг сарын бүрийн 25-нд арга зүйчид хүлээлгэн өгч хэвшив. Түүнчлэн дээрх заасан хичээлийн хүрээнд улирлын болон давтан шалгалтын материалыг тухай бүр боловсруулж, шалгалтын дүнгийн хуудсыг СТЗХ-ын арга зүйчид хүлээлгэн өгч, багшийн хувийн журнал болон ангийн журналыг тухай бүр хөтөлж ажиллав. Сэдвийн шүүлэг, бие даалтын график, үнэлгээний журмыг боловсруулан тэнхимийн эрхлэгч болон түр орлон гүйцэтгэгчээр батлуулж, суралцагсдад танилцуулж, сонсогчдыг бие даалтын ажил гүйцэтгэхэд нь тухай бүр зөвлөлгөө өгч ажиллав.

2011-2014 оны хичээлийн жилд давхардсан тоогоор 27 дамжааны 880 гаруй сонсогчдоос сэдвийн шүүлэг, бие даалтын ажлыг хүлээн авч, хамгаалуулж байв.  Үүнд:

1.    2011-2012 оны сургуулийн жилд “Социологийн үндэс” 2 кр цагийн хичээлийн хөтөлбөрийг боловсрууж, Тэнхимийн эрхлэгчээр хянуулж, ЦС-ийн 114; 116 дамжаанд тус тус зааж, улирлын шалгалтыг авч, хаав, Уг хичээлийн хүрээнд “Социологи судал” 22 хх сурах бичиг бичсэн нь сонсогч, оюутнуудын хэрэгцээг хангасан бүтээл болов.

2.            2012 онд “Философийн үндэс” хичээлийн хөтөлбөрийг сургалтын албанаас гаргасан шинэ загварын дагуу шинэчлэн тодорхойлж, хуульч мэргэжлийн хүрээнд судлах стандарт хөтөлбөрт нийцүүлэн сургалтын хөтөлбөрийн агуулга, цаг сэдвийн төлөвлөгөөг шинэ шатанд гаргаж боловсруулав.

3.            Цагийн тооцооны хуудасыг сар бүр гаргаж, суралтын албанд хүргүүлж ажиллав.

4.            Энэ хугацаанд авсан шалгалтын дүнгүүдийг нэгэтгэж амжилт чанарыг нь гаргаж жил бүрийн ажлын тайланд тусгаж ажиллаа.

5.            Шалгалтын дүнгийн хуудаснуудын эхийг сургалтын албанд тухай бүрт нь гаргаж өгч, нэг хувийг нь анги ангиар нь хадаглаж ажиллав.

6.            Бие даалтын удирдамж, төлөвлөгөө гаргаж, графикийн дагуу үнэлгээжүүлж, явцын дүнгүүдийг тухай бүрт нь гаргаж ажиллав.

2013 онд “Ёс зүйн үндэс” хичээлийн хөтөлбөрийг боловсруулж, ШШГС-ийн эчнээ I дамжаанд зааж, явцын дүн болон улирлын шалгалтуудыг авч, хичээлийг хаасан болно.

7.    “Үндэсний соёл судлал” сонгон судлах 2 кр цагийн багтаамжтай хичээлийн хөтөлбөрийн зохих хэсгүүдэд тодотгол хийж, лекцийг шинээр боловсруулж байна.

8.            “Үндэсний соёл судлал”  хичээлийг 611, 612  дамжаанд хөтөлбөрын дагуу орж, семинар, бие даалт, дасгал, БУДБД-ын ажлыг хамгаалуулах, арга зүйн зөвлөгөө өгөв.

9.    Энэ хугацаанд бие даалтын удирдамж, төлөвлөгөө гаргаж, графикийн дагуу үнэлгээжүүлж, явцын дүнгүүдийг тухай бүрт нь гаргахын зэрэгцээ авсан шалгалтын дүнгүүдийг нэгэтгэж амжилт, чанарын үзүүлэлтийг гаргаж ажиллав.

10.         А.Б.  цагийн тооцоог жил бүр гаргаж, сургалтын арга зүйчид өгч байв.

 

Б. Сургалтын технологийн шинэчлэл, хөтөлбөрийн хөгжил

1. “Социологийн үндэс” хичээлийн хүрээнд DVD кино хичээлийн нэгдсэн санг бий болгож, мэдээллийн технологийн ололтыг сургалт, үйлчилгээнд нэвтрүүлэх үүднээс сонсогч, оюутнуудад зарим семинарыг кино хичээл хэлбэрээр явуулж, харилцан ярилцаж, орчин үеийн нийгмийн өөрчлөлт, хандлагын талаар мэдлэг мэдээлэл өгч ажилласан нь тэдний сонирхолыг татаж байснаас гадна сургалтын технологийн уламжлалт хэлбэрийг эвдэж, шинэ сэргэг хандлагийг бий болгосон давуу талыг бий болгов.

Хөтөлбөрийн хөгжлийн хувьд Зохиогчийн 2007 онд бичсэн “Социологи” сурах бичигт  ШУАФСЭЗХ–ийн социологи, философийн салбараас саашааж, уг сурах бичиг нь Монголын их дээд сургуулиудын мэргэжлийн бус ангид судлах бүрэн боломжтой бүтээл болсныг тодорхойлсон бөгөөд сургалтын технологийг шинэ шатанд гаргах зорилготойгоор  сурагчийн хэрэгцээг судалж, уг сурах бичгийг 2012 онд дахин хэвлүүлсэн. Уг хичээлийн хөтөлбөрийн хөгжлийг хангах үүднээс орчин үеийн нийгмийн өөрчлөлт, хандлага болон ерөнхий социологийн онол, салбар социологийн үндсэн сэдвүүд, судалгааны арга зүй зарим асуудлуудыг шинээр боловсруулж, хяналтын  асуултуудыг оруулсан нь мэргэжлийн бус ангид үздэг “Социологийн үндэс”  хичээлийн хөтөлбөрийг цоо шинэ шатанд гаргасан ажил болов. Үүнд: Ерөнхий буюу онолын социологийн хүрээнд:

Ш    Макро социологи

- Парадигм  (хяналтын  асуултууд)

- Нийгэм организм болох нь : Функционализм (хяналтын асуултууд)

 

Ш    Микро социологи

- Нийгмийг танин мэдхэүйн онол, арга зүйн асуудал:Нийгэм гэж юу вэ? (хяналтын асуултууд)

- Р.Нисбет Өсөлтийн тухай алдаатай  зүйрлэл ба нийгмийн өөрчлөлтийн үзэл баримтлал (хяналтын асуултууд)

 

- М.Вебер “Санааны загвар” нийгмийн танин мэдэх арга зүйн хэрэгсэл болох нь (хяналтын асуултууд)

Орчин үеийн нийгмийг судлах онолын парадигм өөрчлөгдөж байгаа нь:

-               Аж үйлдвэржсэний дараах нийгмийн парадигм бүрэлдэж байгаа нь (хяналтын асуултууд)

 

-               Аж үйлдвэржсэн нийгмээс мэдээллийн нийгэмд (хяналтын асуултууд)

 

-               Постмодерн нийгэм- соёл (хяналтын асуултууд)

 

-               Виртуаль нийгэм (хяналтын асуултууд) зэрэг сэдвүүдийг хяналтын асуултын хамт боловсруулж, сургалтын технологийн шинэчлэлд хийсэн томоохон ажил болов.

 

1.  Мөн 2011-2012 оны сургуулийн жилд “Социологийн үндэс” хичээлийн сургалтын технологийг шинэчилж, хөтөлбөрийг хөгжүүлэх ажлын хүрээнд агуулгын сайжруулах зорилгоор UNDP-ийн төсөлтэй хамтран шинээр life цувралын 40 ширхэг DVD буюу 15 минутын кино хичээлийг сургалтад ашигласан нь сонсогч оюутнуудын сонирхолыг татсан мэдээллийн технологийг  бүтээлчээр хэрэгжүүлсэн ажил болов.

2. Сургалтын хэрэглэгдэхүүн, тарааж өгөх материалиар холбогдох материалаар тухай бүр баяжуулах ажлын хүрээнд “Үндэсний соёл судлал” хичээлд ашиглах 83 ширхэг үзүүлэн тараах материалыг бэлтгэж, виртуаль хэлбэрт оруулсан нь ухаалаг самбар дээр үзэх өргөн боломжийг нээв.

3. Мөн хичээлийн технологийг шинэчилж, хөтөлбөрийг хөгжүүлэх ажлын хүрээнд түүний агуулгыг сайжруулах, глобал өөрчлөлтэй үндэснийхээ онцлогийг хэрхэн харьцуулж ойлгох талаархи шинэ мэдээлэл өгөх зорилгоор UNDP-ийн төсөлтэй хамтран  Earth report цувралын 28 ширхэг DVD буюу 15 минутын кино хичээлийг сургалтад ашиглан харьцуулсан судалгаа хийлгэсэн нь сонсогч оюутнуудын сонирхолыг татсан бүтээлч ажил болов.

4.   2011-2012 оны хичээлийн жилд Хилийн сургуулийн Эрх зүйн 434-р дамжааны оюутан Б.Досжаны Оюуны ертөнцийн талаархи орчин үеийн асуудал” илтгэлийг удирдаж ажилласан нь тусгай байр эзлэв.

5. 2012 онд “Ёс зүйн үндэс” хичээлийн хөтөлбөрийг сургалтын албанаас гаргасан шинэ загварын дагуу шинэчлэн тодорхойлж, стандартад нийцүүлэн сургалтын хөтөлбөрийн агуулга, цаг сэдвийн төлөвлөгөөг боловсруулж, шинэ шатанд гаргав.

2012 онд “Философийн үндэс” хичээлийн хөтөлбөрийг сургалтын албанаас гаргасан шинэ загварын дагуу шинэчлэн тодорхойлж, хуульч мэргэжлийн хүрээнд судлах стандарт хөтөлбөрт нийцүүлэн сургалтын хөтөлбөрийн агуулга, цаг сэдвийн төлөвлөгөөг боловсруулж, шинэ шатанд гаргав.

6. Философийн үндэс” хичээлийн хөтөлбөр, технологийн шинэчлэлтэд зохих хэмжээний өөрчлөлт оруулах үүднээс ЭШБХ-ыг зохион байгуулж, ШУАФСЭЗХ, МУИС, МУБИС, ХААИС, БХИС, Хөдөлмөрийн ДС, ОУСДС-ийн профессоруудтай уулзаж, санал солилцож ерөнхий стратегийг өөрийн төвшинд тодрохойлов.

 Мөн 2013-2014 оны хичээлийн жилд суралцагсдын онолын мэдлэгийг практиктай холбох зорилгоор ХС-ийн 411-413 дамжаанд ХХЕГ, МҮОНТ-ийн ММ агентлагийн хамтарсан “Эрэл” төслийн хүрээнд боловсрогдсон Цэнхэр хаяа” баримтат кино хичээлийг орж, тэдний цэрэг-эх оронч үзлийг хөхүүлэн дэмжих, ажил мэргэжилд нь дур сонирхолтой болгох үүднээс харилцан ярилцлага зохиож, ажиллав.

6. Өөрийн заадаг хичээлүүдийн хүрээнд  “блог” group үүсгэн өөрийн талаарх товч танилцуулга, өөрийн бичиж тууривсан судалгааны ажлын талаархи мэдээллийг оруулсан нь суралцагсдад хичээлийн бус цагаар өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгов.

18.         Аврах ажиллагааны философи” хичээлийн хөтөлбөрийг боловруулж, ОБС-ийн магистрантурт судлах боломжийг эрэлхийлэх хүрээнд албаны мэргэжилтнүүдтэй санал солилцож, ерөнхий дүр зургийг гаргав.

19.         Үндэсний соёл судлал  хичээлийн лекцийг шинээр боловсруулж, “Үндэсний соёл судлал” сонгон судлах 2 кр цагийн багтаамжтай хичээлийн хөтөлбөрийн зохих хэсгүүдэд тодотгол хийж байна.

20.         “Үндэсний соёл судлал”  хичээлийг 611, 612  дамжаанд хөтөлбөрын дагуу орж, семинар, бие даалт, дасгал, БУДБД-ын ажлыг хамгаалуулах, арга зүйн зөвлөгөө өгөх.

 

 

В. Суралцагчдыг хөгжүүлэх ажил

 

1.            Үндэсний түүхийн музейн Монголчуудын уламжлалт соёл,  Монголчуудын  уламжлалт хувцас, Монголчуудын уламжлалт аж ахуй  гэсэн гурван хэсэг бүхий танхимд ОБС 611.612-р дамжааны сонсогчдод суралцагчдыг хөгжүүлэх чиглэлэр гадуур хичээл оров.

2.            Мөн тус дамжаануудад Монгол, Германы хооронд  дипломат харилцаа тогтсоны 40 жилийн ойд зориулсан 4 сарын 8 наас 6 сарын 1  хүртэл зохион байгуулагдаж буй “Талын морьтон дайчдын өв соёл” үзэсгэлэнг үзүүлэв.

3.            Доктор Бат-Отгоны лекцинд ОБС-ын 611-612-р дамжааны сонсогчдыг авч оролцов.  

4.            ХХБ-ын 80 жилийн ойд зориулан гаргасан Дархан хилийн манаанд бүтээлийг ХС-ийн 611-612-р дамжаанд үзүүлж, харилцан ярилцав.

5.            Мөн Ц.Элбэгдорж, Н.Ганбаатар нарын СD хичээлийг суралцагчдыг хөгжүүлэх зорилгоор үзүүлэв.

6.            Мөн суралцагчдыг хөгжүүлэх ажлын хүрээнд ХС-ийн 613-р дамжааны сонсогчдыг авч явж, “Үндэсний төв номын сан”-д уншигчийн карт нээлгүүлсэн нь чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөх, өөрийгөө хөгжүүлэх бодит ажил болов.

7.            Мөн ОБС-ын 611-612-р дамжааны сонсогчдыг дагуулж, “Үндэсний төв номын сан”-д уншигчийн карт нээлгүүлсэн нь чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөх, өөрийгөө хөгжүүлэх бодит ажил болов.

 

 

 

 

 

 

 

 

2.2. Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чиглэлээр

 

А.Эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэл, шийдвэрлэх асуудлын хүрээнд хийсэн ажил

Б.Эрдэм шинжилгээний ажлын оролцоо, хамтын ажиллагаа

 

1.    2012 онд судалгаанд суурилсан “Социологи судлал” 22 хх сурах бичиг бичиж хэвлүүлэв.

2.     2011-2013 онд Аж үйлдвэржсэний дараах нийгмийн тухай үзэл баримтлалд хийсэн философи шинжилгээ” сэдэвт диссертаци бичив.

3.    2013 оны 10 сарын 28 нд Философийн ухааны доктор (Ph. D) зэрэг хамгаалав

4.    2014 онд судалгаанд суурилсан Аж үйлдвэржсэний дараах нийгэм үйлчилгээний технологитой нийгэм болох нь: Нийтийн үйличлгээ” 18.25 хх сурах бичгийг бичиж дуусгав.

5.    2014 онд мэргэжлийн төвшинд “Өрнө дорнын философийн түүхэн товчоон” 17.5 хх гарын авлага бичиж дуусгав.

6.    Дотоодын эрдэм шинжилгээний албан ёсны олон улсын эрхтэй ISSN дугаар бүхий дараах сэтгүүлүүдэд судалгааны үр дүнгээр  5 эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэв.

a)    Постмодерн нийгэм ба философи”. Эрдмийн ертөнц  сэтгүүлийн  2010(02) 27-37 дахь тал; 2011(04) 49-58 дахь тал

b)    Аж үйлдвэржсэн нийгмээс мэдээллийн нийгэмд. Эрдмийн ертөнц  сэтгүүлийн 2011(06) 40-50 дахь тал

c)     Мэдлэгийн эдийн засаг ба орчин үеийн нийгмийн өөрчлөлт, хандлагад нөлөөлөгч хүчин зүйлсЭрдмийн ертөнц  сэтгүүлийн 2012(06) 40-50 дахь тал

d)     Аж үйлдвэржсэний дараах нийгэм ба үйлчилгээний технологийн асуудалд”.  МУИС-ийн Философи, шашин судлал сэтгүүлийн Volume-371(65) № 13. УБ., 2012, 120-125 дахь тал

e)     Аж үйлдвэржсэний дараах нийгмийн үндсэн хүрээнүүдэд гарч буй өөрчлөлтөд хийсэн философи, социологийн дүгнэлтүүд”. Mongolica ulaanbaatarensia Volume-3 UB 2012 сэтгүүлийн 33-40 дэх тал

7.    Гадаадын эрдэм шинжилгээний албан ёсны эрхтэй ОХУ, Буриадын УИС “Философия, социология, политология, культурология” сэтгүүлийн 2012 дугаартай дараах сэтгүүлүүдэд судалгааны үр дүнг нэгтгэж,  Информационное общество и его реальное состояние в современной монголии сэвэвт эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэв.

8.    2013 оны 6 сарын 10 нд МУИС-ийн философийн тэнхимийн их семинарт Аж үйлдвэржсэний дараах нийгмийн тухай үзэл баримтлал сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.

9.    Эрдэм шинжилгээний төслийн гүйцэтгэгчээр ажиллах хүрээнд НҮБХХ-ийн захиалгаар ШУАФСЭХ нд хэрэгжиж буй “Монголын залуучууд: Ардчилал, улс төрийн оролцооны талаарх ойлголт, төсөөлөл” олон нийтийн санаа бодлын судалгааны санал асуулгад гэрээт оролцогчоор ажиллав.

 

 

Б.Эрдэм шинжилгээний ажлын оролцоо, хамтын ажиллагаа

 

10. 2011-2012 оны хичээлийн жилд НУТ-ээс зохион байгуулсан “Ярих чадварыг хөгжүүлэхэд анхаарах зарим асуудал сэдэвт илтгэл хэлэлцүүлэв.

11. Улсын хэмжээнд зохион байгуулагдсан “Нийгэм хүмүүнлэгийн ухааны мэдлэг: орчин үе, хэрэглээ” сэдэвт ЭШБХ-д ХСИС дахь “Философийн сургалт, зарим харьцуулалтад хийсэн шинжилгээ” сэдэвт илтгэл хэлэлцүүлэв.

12. 2013 оны намар “Даяршлын нөхцөл дэх нийгмийн адилсал” ОХУ-ийн социологийн хүрээлэн ШУАФСЭЗХ хүрээнд зохион байгуулагдсан ОУЭШБХ-д  Даярчлал ба сүлжээний капитализм” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.

13.  Докторын ажлын нэг хэсэг болох “Даярчлал ба сүлжээний капитализм” сэдэвт судалгааны үр дүнг гадаадын судлаачдаар хэлэлцүүлэв.

14. ШУАФСЭЗХ-ийн хамт олонтой хамтарч “Монгол улс дахь төлөөллийн ардчилал: иргэдийн улс төрийн оролцоо” сэдэвт ажил дээр хамтран ажиллаж байна.

15. Аж үйлдвэржсэний дараах нийгэм үйлчилгээний технологитой нийгэм болох нь: Нийтийн үйлчилгээ; XXI зуун дахь мэдээлэлжсэн нийгмийн тухай Женев болон Туниссын тунхаглалын зарчим; Өрнө дорнын философийн түүхэн товчоон, Социологи судлал зэрэг 5 бүтээлд зохиогчийн эрх авав.

16. Эрдэм шинжилгээний ажлын үр дүнг сургалтад нэвтрүүлэх хүрээнд 2012 онд хэвлэгдсэн “Социологи судлал” сурах бичигт 4-р бүлэгт: Нийгэм гэж юу вэ?; Ж.Нисбетийн өсөлтийн тухай алдаатай зүйрлэл; М.Вебер “Санааны загвар;  Орчин үеийн нийгмийг судлах онолын парадигм өөрчлөгдөж байгаа нь 7-р бүлэгт: Аж үйлдвэржсэний дараах нийгмийн парадигм бүрэлдэж байгаа нь; Аж үйлдвэржсэн нийгмээс мэдээллийн нийгэмд; Постмодерн нийгэм- соёл; Виртуаль нийгэм зэрэг  нийт 7 зүйлийг цоо шинээр оруулж, хяналтын асуултыг тус бүрт нь боловсруулсан нь зөвхөн ХСИС төдийгүй Монголын бүх их дээд сургуулиудын мэргэжлийн бус ангийн сургалтад нэвтэрч тухайн сургуулиудын номын фонд болон улсын хэмжээний номын сангуудаар уншигдаж байна.

17. 2013 онд урилгаар Цэцээ гүн дээд сургуулийн магистрантуудад “Удирдлагын социологи” хичээлийн лекцийг урилгаар уншив.

18. Өөрийн tsbatbayar.blogmn.net блогт виртуаль хэлбэрээр бүтээлийн үзэсгэлэн гаргав.

19. Сургалтыг судалгаа үйлчилгээний үйлдвэрлэлтэй холбох хүрээнд “Үндэсний түүхийн музей”-г 611-612-р дамжаанд үзүүлэв.

20. Недерландын Вант улсын ЗГ-ын тусламжаар хэрэгжсэн Байгаль орчныг хамгаалах боловсролыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олгох төслийн хамт олонтой хамтран ажиллаж, мэдээллийн үйлдвэрэлтэй холбон лайф хичээлүүдийг Социологийн үндэс хичээлийн сургалтад ашиглав. 

21. Эрдэм шинжилгээний ажлын үр дүнг сургалтад нэвтрүүлэх хүрээнд Нийтийн үйлчилгээ хичээлийн хөтөлбөрийг боловсруулав.

22. Мөн хичээлийн сурах бичиг болох “Аж үйлдвэржсэний дараах нийгэм үйлчилгээний технологитой нийгэм болох нь: Нийтийн үйличлгээ” бүтээлийг бичиж дуусгав

23. UBS Телевизээс зохион байгуулдаг Шинжлэх ухаан танин мэдэхүйн “Центавр” тэмцээнд оролцож, багаараа II байр эзэлсэн амжилт үзүүлэв.

24. ОХУ, Буриадын УИС-ийн профессор, доктор (Ph. D), доцент В.А.Родионовтой хамтран ажиллаж, “Философия, социология, политология, культурология” сэтгүүлд “Информационное общество и его реальное состояние в современной монголии” сэдвээр өгүүлэл бичиж, редакторлон тус сэтгүүлийн 2012 -т хэвлэгдэв.

           

2.3. Мэргэжлийн үйл ажиллагааны чиглэлээр

1.    ХСИС-ын дотоод журам, “Багшийн ажлыг кредитээр үнэлэх журам”, Суралцагчын мэдлэг, чадварыг үнэлэх журам, Шалгалтын журам, профессор багшийн хөгжлийг дэмжих цуврал хичээлийн хүрээнд тус тус саналаа бичгээр өгч ажилласан.

2.    Төр засгийн бодлого шийдвэрийн төсөл боловсруулахад өөрийн шинжлэх ухааны үндэстэй санал, дүгнэлтийг оруулах үүднээс МОНГОЛ ХҮН-2020 хэлэлцүүлгийн Эдийн засгийн хувьсгал салбар хуралдаанд “Монголын нийгмийн хувь тавилан буюу аж үйлдвэржсэний дараах нийгмийн тухай үзэл баримтлал” сэдэвт судалгааны бүтээлийн (2012 оны 2-р сарын 29 нд) хэлэлцүүлсэн нь шилдэг бүтээл шалгаруулах уралдаанд тусгай байр эзэлж, талархал, мөнгөн шагналаар шагнагдав.

3.    Практик байгууллагын алба хаагчдад мэргэжлийн чиглэлээр хичээл заах хүрээнд ОБС-ийн магистрантуудад “Аврах ажиллагааны философи” хичээлийг заав.

4.    Багшийн хөгжлийн цуврал сургалтад сургалтанд нийт 5 удаа хамрагдав.

5.    Философи нийгэм судлалын багш мэргэжлээр төгссөн ба ШУАФСЭЗХ-МУИС-д магистрын зэрэг хамгаалсан.

6.    Докторын түвшний сургалтад хамрагдаж, нийт 60 багц цуглуулж, докторын диссертацийг 100 хувийн саналаар амжилттай хамгаалав. Голч оноо 93.3, Голч дүн 3.8, дипломын дугаар F2013125; бүртгэлийн дугаар № 00379

7.    Ахмад багш нараас шавилан суралцах хүрээнд Доктор (Sc. D) Ж. Заанхүү, Ц.Гомбосүрэн, Г.Чулуунбаатар, Доктор (Ph. D) Г.Сайнхишиг, Ш.Ганхуяг, Ц.Уртнасан, Ц.Цэцэнбилэг, Р.Дарьхүү нараас судалгааны арга зүйн талаар суралцаж, судалгааны бүтээл бичих тал дээр хамтран ажиллав.

8.    Судалгааны арга зүйн чиглэлээр ШУАФСЭЗХ, МУИС-ийн сургалтуудад хамргагдаж, ном сурах бичгүүдтэй танилцаж, зохих шалгалтуудыг өгч хаалгав.

9.     Дотоодын ШУА, Их сургуулиудын эрдэмтэн судлаачид болох Г.Чулуунбаатар, Ц.Гомбосүрэн, Г.Сайнхишиг, Ш.Ганхуяг нараас судалгааны ажил хэрхэн хийх талаар зөвлөгөө авч, дагалдан суралцаж, доктор Г.Сайнхишигтэй хамтран МУИС-ийн “Философи, шашин судлал” сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэв.

10.  Мөн ДХИС-ийн ХАС-ийн офицер бэлтгэх дамжаанд суралцаж, мэргэжлийн үнэмлэх, цол авсан.

11. Цагдаагийн бэлтгэл хурандаа З.Батсүх, НЦГ-ын ХНСХ ахлах мэргэжилтэн цагдаагийн дэд хурандаа Б.Батхуяаг нартай хамтран “Удирдах ажилтны хүнтэй ажиллах арга барил” бүтээл дээр хамтран ажиллаж, практик байгууллагын ажилтнуудад сургалт зохион байгуулахаар төлөвлөж  байна.

12.     Монголын соёл судлаачдын үндэсний VII их семинарт “Соёлын аж үйлдвэржилтийн нөхцөлд түүхэн ард түмнүүдийн гүйцэтгэх үүрэг” сэдэвт илтгэл хэлэлцүүлэв.

13.     2013 оны 6 сарын 10 нд МУИС-ийн философийн тэнхимийн их семинарт Аж үйлдвэржсэний дараах нийгмийн тухай үзэл баримтлал сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.

2.4. Сургууль, олон нийтийн үйлчилгээ

1.    2012-2014 оны хичээлийн жилийн тэнхимийн хэтийн болон жилийн ажлын төлөвлөгөөнд өөрийн саналыг оруулж, ЭШБХ-ийн удирдлага зохион байгуулалтын талаар тэнхимийн хамт олонтойгоо зөвлөлдөж, зохих шийдвэрүүдийг гаргаж, хурлыг зохион байгуулах ажилд идэвхи санаачлагтай оролцож ирлээ.

2.    2014 оны 3-р сарын 28 нд зохион байгуулсан хурлын удирдамжийг боловсруулж, төсвийг зохиож, төлөөлөгчдийн нэрсийг гаргаж, ахлах нягтлан бодогч Ц.Мөнгөнцэцэгээр хянуулан, захирал Р.Чингисээр батлуулан холбогдох эрдэмтэдтэй биечлэн уулзаж, хурлын ач холбогдол, зорилго, чиглэлийн талаар танилцуулж, өөрийн дааж авсан хүмүүсийг урьж авчирав. Гавъяат багш, Доктор (Sc. D) Д.Дашпүрэв, ШУАФСЭЗХ-ийн Социологийн салбарын эрхлэгч, доктор (Ph. D)  Ц.Цэцэнбилэг нарыг урьж авчирав.

3.    Тэнхимийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг цаг хугацаанд нь тухай бүр гүйцэтгэсэн ба түүнээс томоохныг нь дурдвал жил бүр тэнхимээс зохион байгуулдаг ЭШБХ-ийн удирдамж, төсөв, зохион байгуулалтыг хариуцаж ажиллав. Мөн НУТ-ийн видео танилцуулга хийх ажлын ерөнхийд нь удирдаж, төлөвлөгөө гарган, ОНХХ-тэй хамтран ажиллах багш нартай уулзаж, зарим мэдээлэл болон удирдлагаар хангаж ажиллав.

4.    Сүүлийн 3 жил дарааллан тэнхимээс уламжлал болгон зохион байгуулдаг ЭШБХ, ХСИС-ийн марш тактикийн тэмцээн, урлагийн их наадам, спортын их наадамд байнга идэвхитэй оролцож ирсэн ба багаараа ЕЭС I байр эзэлж,шилжин явах цом, мөнгөн шагналаар шагнагдав.

5.    2011, 2012, 2014 оны сургуулийн жилийн үр дүнгийн гэрээний биелэлтээр өөрийн ажлаа  А үнэлгээтэй дүгнүүлэв.

6.         Мөн тайлангийн хугацаанд жил бүр үр дүнгийн гэрээний төсөл боловсруулан, тэнхимийн эрхлэгчтэй гэрээ байгуулж, жил, улирал, сарын тайлан бичиж, түүнийг бүтээлч байдлаар хэрэгжүүлж ирэв.

7.         Бүрэлдэхүүн сургуулийн хөгжил, жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан болон ЕЭС-ийн захирал Д.Батбилгээс өгсөн үүргийн дагуу тус сургууль дах эрдэмтний тоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд өөрөөс хамаарах Философийн ухааны доктор (Ph. D) зэрэг хамгаалах үүрэгт ажлыг амжилттай хэрэгжүүлэв.

8.          Байгууллагын соёлыг бэхжүүлэх ажлын хүрээнд хичээл сургууль, анги танхимд тогтмол албаны хувцас форм хэрэглэж, багшийн ёс зүйн хэм хэмжээг чанд баримталж, сонсогчидтой зүй ёсны дагуу зөв боловсон үйлчлүүлэгчдээ хүндэлж харицлаж ирлээ. Мөн ёс зүйн үндэс хичээлийн хүрээнд сургууль соёлын газар хэрхэн бие зөв авч явах, захирах захирагдах ёс, ёсолж хүндэтгэх цэргийн соёлын талаар зөвлөгөө өгч ажиллав.

9.    Сургуулийн дотоод гадаад харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд ШУАФСЭЗХ, МУИС, ОУСДС зэрэг байгуулагуудтай хамтран эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар төлөвлөж байна. Эхний ээлжинд Тэнгэр ДС тай хамтран Философи, шашин, ёс зүйн чиглэлээр ШУАФСЭЗХ болон Соёмбо ДС-тай хамтран Хууль дээдлэх ёс: эрх зүйт төрийн үзэл санаа, Ёс зүйт төрийн асуудлаар ЭШБХ зохион байгуулахаар урьдчилсан байдлаар төлөвлөөд байна.

10.      Сургуулийн нэр хүндийг өсгөх, сурталчлах чиглэлээр хийсэн ажлын хүрээнд Нийгмийн ухаанаар доктор зэрэг хамгаалуулах зөвлөл дээр Философийн ухааны доктор зэргийг 100 хувиар амжилттай хамгаалав.

11.       Мөн 2013 онд докторын ажлын судалгааны үр дүнг, орчин үеийн удирдлагын социологийн парадигмтай нэгтгэн Цэцээ гүн ДС-ийн магистрант нарт Удирдлагын социологи хичээлийг тус сургуулийн захирлын урилгаар орсон нь Сургуулийн нэр хүндийг өсгөх, сурталчлах бодитой ажил болов.

12. Мөн захирлаас өгсөн шинээр гарч буй хуулийн нэр томъёоны жагсаалтыг гаргаж өгөхийн зэрэгцээ зарим нэг шаардлагатай бичиг баримтыг боловсруулж өгөв.

13.      ХЗЯ-аас зохион байгуулсан эрх зүйн шинэтгэлийн хүрээнд холбогдох хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцов.

14.     Сургуулийн цахим номын сангийн үйл ажиллагааг дэмжин хамгийн сүүлийн үеийн Философи, социологи, ёс зүйн ухааны 3 цахим номыг номын сангийн эрхлэгчид хүлээлгэн өгөв. Тайлангийн хугацаанд нийтийг хамарсан бүх арга хэмжээнд идэвхитэй оролцож ирлээ.



 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Comments

2015-11-29 -

Бичсэн: Зочин

Bagshaa amjilt husiye. Mundag bagsh shuu . ярзайтал инээх

. Шууд холбоос



Бичлэг: 8 » Нийт: 8
Өмнөх | Дараагийн


Цэдэн-Ишийн Батбаяр

Сүүлийн бичлэгүүд

. СУРГАЛТ
. Үзүүлэн
. Илтгэл 3
. Илтгэл 2
. Илтгэл
. Бүтээлийн тойм
. Миний бичсэн номнууд
. Миний тухай

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Зохиогчийн эрх

© Батбаяр




:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax